Сүүлд шинэчилсэн: 2026.08.22
Та Hedve дэх бүртгэлээ болон түүнд холбогдох бүх датагаа хэдийд ч устгуулах эрхтэй. Энэ хуудас яг хэрхэн хүсэлт гаргах, юу устахыг тайлбарлана.
Бүртгэлдээ ашигладаг имэйл хаягаасаа [email protected] рүү захиа илгээнэ үү. Захианы гарчигт "Дата устгах" гэж бичээд, дотор нь дэлгүүрийнхээ хаягийг (жишээ нь: mongol.hedve.com) заавал бичнэ үү.
Бүх бүртгэлээ биш, зөвхөн тодорхой зүйлийг (жишээ нь логоо) устгуулахыг хүсвэл захиандаа тодорхой бичнэ үү — бид зөвхөн түүнийг устгана.
Хүсэлтийг 7 хоногийн дотор баталгаажуулж, үндсэн системээс 30 хоногийн дотор, нөөц хуулбараас 90 хоногийн дотор бүрмөсөн устгана. Устгаж дууссаны дараа танд имэйлээр мэдэгдэнэ.
Хуулиар хадгалахыг шаардсан баримт (жишээ нь татварын бүртгэл) байвал зөвхөн тэр хэсгийг хуульд заасан хугацаанд хадгална. Бусад тохиолдолд юу ч үлдэхгүй.